"Эхлэл" ерөнхий боловсролын сургууль

Ирээдүйн манлайлагчдыг бэлтгэнэ

Эхлэл

Сургууль

Зуны сургалт

Хоцрогдол арилгах сургалт

Бидний тухай

Бидний тухай

БГД-ийн тэргүүний “Эхлэл” ерөнхий боловсролын сургууль нь Математик, Физик, Англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай анхны хувийн бүрэн дунд сургууль юм. Тус сургуулийг Улсын математикийн олимпиадын аварга, Монгол Улсын гавьяат багш, Монгол Улсын зөвлөх багш А.Энхжаргал 1999 онд үүсгэн байгуулж, өдгөө 26 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.

Зорилго

Эрхэм зорилго

Эрдэм боловсролтой, эрүүл чийрэг “ЗӨВ ИРГЭН” болгон хүмүүжүүлэхэд оршино.

Алсын хараа

Давуу тал

• Нэг ээлждээ 600 хүүхэд хичээллэх 4-5 давхар 2 хичээлийн байртай; • Математик, Физик, Англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай; • Нэг ээлжээр хичээллэдэг; • Орчин үеийн тоноглол бүхий СПОРТ ЗААЛ, УРЛАГ ЗААЛтай; • 1-р ангиас эхлэн Англи хэлний хичээл GrapeSEED & Oxford хөтөлбөрөөр хичээллэдэг; • Мэдээлэл зүйн кабинеттай; • Ариун цэврийн шаардлагад нийцсэн цайны газартай; • Шатар, Сагс, Волейбол, Ширээний теннис, Уран зургийн дугуйлантай.

Үнэт зүйл

Амжилт

• БГД-ийн Математикийн олимпиадын 15, Физикийн олимпиадын 11 удаагийн аварга сургууль; • БГД-ийн “ШИЛДЭГ СУРГУУЛЬ”, “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ СУРГУУЛЬ”; • Монгол Улсын Математик, Физикийн олимпиадын АЛТ, МӨНГӨ, ХҮРЭЛ медальт сургууль; • Монгол Улсын Мэдээлэл зүйн олимпиадын ХҮРЭЛ медаль; • Олон Улсын Мэдээлэл зүйн олимпиадаас ШАГНАЛТ БАЙР; • Олон Улсын Математик, Физик-Одон орон, Англи хэлний чиглэлийн 14 төрлийн олимпиадуудаас 212 медаль хүртсэн; • 100 буудалт даамны ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ МАСТЕР 2 төрсөн; • Монгол Улсын СПОРТЫН МАСТЕР 2, ДЭД МАСТЕР 8, 50 гаруй зэрэгтэй тамирчид төрөн гарсан. • 2025 он АНУ, Хюьстон хотноо зохион байгуулагдсан COPERNICUS ОУ-ын математик, физикийн олимпиадын 7 медаль • NEO, STEM, Hi-Lingua Олон Улсын олимпиадын эхний давааны 200+ медаль • 2025 оны Испани улс, Барселоны хотноо зохион байгуулагдсан STEM ОУ-ын олимпиадын математик, физикийн 2 алт, 2 мөнгө, 3 хүрэл, 2 тусгай байр

450
Сурагчид
30
Багш нар
18
Анги бүлэг
300
Амжилт
Сургалтын хөтөлбөр

Сургалт

Сурагч бүрийн хувийн онцлог, авъяас чадварт тохирсон цогц хөтөлбөрүүд

Бага анги

Хүүхэд бүрийн суралцах суурийг зөв тавьж, унших, бичих, бодох чадвар болон зөв дадлыг төлөвшүүлнэ.

Дунд анги

Сурагчдын мэдлэг, ур чадварыг шат ахиулж, бие даан суралцах арга барил, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлнэ.

Ахлах анги

Сурагчдыг ирээдүйн мэргэжил, зорилгоо тодорхойлоход чиглүүлж, их дээд сургууль болон амьдралд бэлтгэнэ.

Багш нар

Манай багшийн баг

Туршлагатай, мэргэшсэн багш нар сурагч бүрд анхаарал тавьж ажилладаг

А. Энхжаргал
Удирдлага

А. Энхжаргал

Захирал

Монгол Улсын Гавьяат Багш, Улсын математикийн олимпиадын аварга, Зөвлөх багш

Ц
Удирдлага

Ц.Энхтуул

Сургалтын менежер, Физикийн багш

Алтангадас одонт, Улсын физикийн олимпиадын хошой хүрэл медальт, Зөвлөх багш

Э
Удирдлага

Э.Хулан

Гадаад харилцааны менежер
Ц
Математик

Ц. Бат-Эрдэнэ

Дунд ангийн математикийн багш

Олон улсын олимпиадад сурагчдаа амжилттай удирддаг.

Ц
Математик

Ц. Бат-Эрдэнэ

Дунд ангийн математикийн багш

Олон улсын олимпиадад сурагчдаа амжилттай удирддаг.

Д
Англи хэл

Д. Оюунчимэг

Англи хэлний багш

Кембрижийн сертификаттай, ярианы дадал хөгжүүлэх мэргэжилтэн.

Бүх багш үзэх
Холбоо барих

Бидэнтэй холбогдох

  • Хаяг
    Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 33-р хороо, Амарсанаагын гудамж
  • Утас
    +976 7000-9671
  • И-мэйл
    info@ekhlelschool.mn
Холбоо барих хуудас